
Эрдэмтэд хиймэл нүд зохион бүтээжээ. Мичиганы их сургуулийн эрдэмтэд хүний нүдний ДНХ болон бичил дамжуулагч ашиглан нүд зохион бүтээж, түүнийгээ хараагүй хүнд амжилттай суулгасан байна. Биологи, электроникийн шинжлэх ухааныг хослуулан тэд ийнхүү шинэ технологи гаргасан нь энэ ажээ. Хиймэл нүдийг торлог бүрхэвч нь гэмтсэн хүнд дасахад гурван сар шаардлагатай гэнэ.