
Хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын шалгаруулалт Дорноговь аймагт болж 16 найрагч тунаж үлдсэнээс яруу найрагч Б.Баярцэнгэл түрүүлж, дэд байранд Д.Эрдэнэ-Зулай, гуравт Д.Эрдэнэ-Далай нар шалгарчээ. Харин Ховдод болсон наадамд нийт найрагчдаас 17 оролцогч шалгарч, шүлгээ уншсанаас сүүлийн шатанд тав нь тунаж Б.Лхагва-Эрдэнэ тэргүүлж, П.Гантөмөр аман хүзүүдэж, Г.Одон-Туяа гуравдугаар байранд оржээ. Эдгээр найрагчид энэ баасан гарагт Улаанбаатар хотод болох “Цагаан уул” наадамд оролцох учиртай.
Сэтгэгдэл (1)