
Дэлхийн “А” зэрэглэлийн кино наадам болох “Берлинал” нь 64 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Найруулагч Уэс Андерсоны “Гранд Будапешт зочид буудал” хэмээх инээдмийн киногоор энэ сарын зургаанд нээлтээ хийсэн тус наадам 10 хоногийн турш үргэлжилэх юм. Одоогийн байдлаар "Алтан баавгай" -н төлөө өрсөлдөх 20 бүтээл тодроод байгаа бөгөөд Герман, Хятад бүтээлүүдийн хооронд гол өрсөлдөөн өрнөх байх гэсэн мэргэжилтнүүдийн таамаг байна. Тус наадмын үеэр нийт 408 уран бүтээл үзэгчдийн хүртээл болно. Найруулагч Жеймс Шамусаар ахлуулсан долоон шүүгч шилдэг бүтээлийн шагнал болох “Алтан баавгай” –н эзнийг тодруулах үүрэгтэй. Мөн тус наадмын үеэр шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин, зохиолч, найруулагч, шүүгчдийн нэрэмжит шагнал, урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн Алфред Бауэрийн нэрэмжит "Мөнгөн баавгай" -н эзнийг тодруулна.
"Алтан баавгай" -н төлөө өрсөлдөж буй шилдэг 20 кино

Сэтгэгдэл (1)