
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Испанийн аварга шалгаруулах тэмцээний 23 дугаар тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Лигийг тэргүүлэгчдийн нэг Реал Мадрид талбай дээрээ Виллареал клубыг хүлээн авч 4:2 харьцаатай ялалт байгуулжээ. Мадридаас Карим Бензема хоёр, Гарит Бэйл, Хосе Родриугз нар тус бүр нэг гоол хийсэн бол эсрэг багаас Дос Сантос, Мария Гаспар нар гоол оруулжээ. Ингэснээр Мадридчууд 57 оноотой хүснэгтийн хоёрдугаар байранд бичигдэж эхэллээ.