
МАХН-ыг Засгаас гарч, намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг огцруулахаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэлүүдэд гарчээ. Тодруулбал, Г.Шийлэгдамбыг халж, оронд нь саяхан тус намд элссэн Ц.Шаравдоржийг томилохоор болсон аж. Намын бусад гишүүдийн хувьд ч Ц.Шаравдоржийг дэмжиж, Г.Шийлэгдамбыг халахаар болж байгаа гэнэ.
Энэ талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодруулахад “Уг мэдээлэл нь худал мэдээлэл байна. Би өнөөдөр Монголд очно. Очоод мэдээлэлтэй танилцаж байж албан ёсны тайлбар өгнө” гэлээ.
Харин Засгаас гарах болсон талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байгаа аж.
Т.Хулан