
Шүлхий гарсан Сүхбаатар аймагтай хил залгаа оршдог Хэнтий аймгийн иргэд шүлхий өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Мал эмнэлгийн мэргэжилтнүүд энэ сарын 7-ноос Хэрлэнгийн гүүрэн дээрх постод ажиллан, Сүхбаатар аймгаас дамжин өнгөрч буй машин техникийг ариутган, халдваргүйжүүлж байна. Тус аймгийн Онцгой комисс хуралдаад "Сумдын бүх мал, амьтанд эрүүл мэндийн үзлэг хийх шаардлагагүй. Зөвхөн Сүхбаатартай хил залгаа Галшар, Баянхутагт сумын салаа туурайт мал, амьтанд тандалт хийе" гэж нэрлэжээ. Энэ дагуу ажлын хэсэг гарган, Галшир сумын гурван багийн 101 тэмээ, 2840 үхэр, 24928 хонь, 19180 ямаанд , Баянхутагт сумын хоёр багийн 32 өрхийн 189 тэмээ, 1560 үхэр, 14914 хонь, 7949 ямаанд үзлэг хийжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)