
Нэрт найрагчийг таалал төгсөхөд нь түүний нүүрний хэвийг авч хадгалсан ч алдагдсан гэдэг. Харин “Өд” сангийнхан найман жил хайсны эцэст 2003 оны хавар урлаг, уран зохиолд хайртай хүмүүсийн дэмжлэгтэйгээр тэрхүү нүүрний хэвийг олж, хамгаалалтад авчээ. Дараа нь үүнийгээ урлагийн бүтээл болгохоор шийдвэрлэж, нүүрний хэвтэй холбоотой сонин дурсамж, эрэл хайгуул хэрхэн болсон тухай түүх, дурсамжийг агуулсан сонирхолтой номыг туурвисан нь энэ аж. Тэгвэл тус номын нээлтийг өнөөдөр 13.30 цагт Хүүхдийн номын ордонд их найрагчийн тухай "Гэрээслэл" баримтат киноны хамтаар хийх гэж байна.
Т.Энхэлээ