ОХУ-ын Сочи хотод болж буй өвлийн олимпийн наадамд манай улсаас Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж гэх хоёр тамирчин оролцож байгаа билээ. Олимпийн наадам эхлэхээс өмнө манай баг тамирчдын хувцас нэлээн шүүмжлэлийг дагуулж улмаар шинэчлэхэд хүргэсэн. Өвлийн олимпод оролцох тамирчдын ёслолын хувцасны эхний загварыг “Гоёо” компанийнхан урласан ч утаатай Улаанбаатарыг бэлгэдсэн мэт саарал байна, улсаа төлөөлөн оролцож байгаа гэхэд соёмбо, далбааг илүүтэй товойлгон урласангүй, муу болж хэмээн олны зүгээс “банга” хүртсэн юм. Тиймээс дизайнер Ариунаа Сүри өөрийн гараар тамирчдын шинэ малгай ороолтыг, урласан юм. Тэгвэл өмнө нь гологдсон ногоон өнгийн малгайгаар ССАЖ-ын яамны сайд Ц.Оюунгэрэл Сочи хотод гангарсан байна. Тэрбээр салбарын яамны сайд учир Сочид тамирчидтайгаа хамт байгаа юм.




24tsag.mn