
Өвлийн олимпод оролцох баг тамирчдын хувцас нэлээн шүүмжлэлийг дагуулсанаар шинэчлэхэд хүргэсэн. Өвлийн олимпод оролцох тамирчдын ёслолын хувцсын эхний загварыг “Гоёо” компанийнхан урласан ч утаат Улаанбаатарын бэлэгдсэн мэт саарал байна, улсаа төлөөлөн оролцож байгаа гэхэд соёмбо, далбааг илүүтэй товойлгон урласангүй, муу болж хэмээн олны зүгээс “банга” хүртсэн. Улмаар дизайнер Ариунаа Сүри өөрийн гараар тамирчдын малгай ороолтыг урласан аж. Харин бэлтгэлийн хувцсыг Японы алдарт “Мизүно” фермийг сонгон урлуулсан. Тэгвэл "Гоёо" компани олимпийнхны хувцасны малгайг олноор үйлдвэрлэн гаргахаар болжээ. Ариунаа Сүрийн урласан олимпийн тамирчдад зориулсан малгай, ороолт, бээлийг худалдаанд гаргах юм байна. Харин тухайн малгай, ороолтыг худалдан авах иргэд цөөнгүй байна. Магадгүй олимпийн тамирчдад зориулан урласан малгай, ороолтыг худалдаанд гаргавал эрэлт маш их байхыг үгүйсгэхгүй юм.
Д.Дуулим