Nyamgavaa film production, Gerelt media group, Logicfilm production-ийн хамтын бүтээл "Хязгааргүй" уран сайхны кино ирэх гуравдугаар сараас үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус киноны ерөнхий найруулагчаар И.Нямгаваа, продюсераар М.Дорждэрэм ажиллаж кино зохиолыг С.Баярсайхан бичжээ. Тус кино зохиолыг С.Баярсайханы "Үнэний босго" жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд тус жүжиг нь Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Улсын драмын эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион байгуулсан "Орчин үеийн жүжгийн зохиол"-ын уралдааны шилдэг бүтээлийн нэгээр шалгарч байсан ажээ.

GERELT MEDIA GROUP болон ХЯЗГААРГҮЙ... МУСК-ын нэг ангийн уран бүтээлчид. 2014.01.10-ны өдөр
"Хязгааргүй" киног кино урлагийн сургуулийн нэгэн төгсөлтийн уран бүтээлчид бүтээж байгаа бөгөөд гол дүрд У.Пүрэвжав, Н.Цэнд-Аюуш, М.Дорждэрэм нар тогложээ. Мөн Ц.Цэрэнболд, Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Ж.Дөлбадрах, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нар оролцсон байна.

Жүжигчин /СТА/ Ц.Цэрэнболд, Ерөнхий найруулагч /УГЗ/ И.Нямгаваа
Ингээд та бүхэнд "Хязгааргүй" киноны making the movie-г хүргэж байна.
Сэтгэгдэл (1)