
Нана /Даркман/ нь Германы хөнгөн хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан домогт дуучин, шилдэг продюсер төдийгүй нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг хүмүүнлэгийн элч. Нэн ховордсон Мазаалай баавгайг дэлхийд таниулах үйлсэд гар бие оролцохдоо баяртай байгаагаа тоглолтын зохион байгуулагчдад уламжилжээ. Зохион байгуулагчдын зүгээс 2-р сарын 10-нд 12 цагаас “Blue Sky Tower”-ийн 3 давхарт албан ёсны хэвлэлийн бага хурал хийж, дэлхийн одын Монгол дахь айлчлал, хүмүүнлэгийн ажил, тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Домогт дуучин Нанагийн Монгол дахь тоглолт нь Монгол-Австрийн Залуучуудын Холбооны дэргэдэх “Эко клуб”-ийн “Мазаалайтай алхаж байна…” төслийн хүрээнд хийж буй анхны ажил бөгөөд цаашид дэлхийн улс төр, нийгэм, урлаг соёл, спортын олон оддыг мазаалайтай хамт алхуулах болно гэдгээ мэдэгджээ.
Сонирхуулахад маргааш буюу хоёрдугаар сарын 10-нд “Remember the Time” тоглолтын талаархи хэвлэлийн бага хурал Blue Sky Tower-ийн 3 давхарт 12.00 цагаас болно.
А.Цолмон
Сэтгэгдэл (1)