
-Шүдний арчилгаа хүүхдийг анх төрөхөөс л эхэлдэг. Нэг ёсондоо хүүхдийн шүд дөрвөн сартайгаас зургаан нас хүртэл нь ургадаг бөгөөд дөнгөж ургаж эхэлсэн үеэс нь арчилж байх хэрэгтэй. Гэтэл манайхан хүүхдийн шүдийг төдийлөн угаадаггүй. Ялангуяа дөрвөн сартайгаас нь буюу дөнгөж цахиур цухуйж байхад нь угааж хэвших хэрэгтэй. Ингэхдээ эхчүүд гартаа самбай даавуу, зориулалтын хуруувч хийж буцалсан бүлээн усаар угаана. Харин 5-6 настайгаас нь фторын найрлагатай оогоор угаах ёстой.
Харин насанд хүрсэн хүн бол өглөө оройдоо тогтмол угаана. Зарим хүн "Би шүдээ олон дахин сайн угаадаг. Тиймээс миний шүд эрүүл" гэж ярьдаг. Гэтэл шүдний арчилгаа гэдэг олон дахин угаахдаа гол нь биш байдаг. Харин шүдээ зөв угааж байна уу гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэр болж өгвөл жижигхэн сойзоор нэг бүрчлэн угаах хэрэгтэй. Яагаад гэхээр шүд таван гадаргуутай байдаг. Тиймээс гадаргуу болгоныг нь угааж шүд хооронд түшилцэж байгаа хэсгийг нь зориулалтын утсаар цэвэрлэж байх ёстой.
Шүд арчилгааны хамгийн чухал зүйл нь шүдний оо. Фтортой ооны хувьд эмчилгээний болон фтор агуулаагүй хүүхдэд зориулсан, өдөр тутам хэрэглэх фтортой гэж байдаг. Тухайлбал Улаанбаатар хотын ундны усны фторын хэмжээ нь 0.3 хувь байгаа гэж бодоход савлагаан дээрээ protection /гелен хамгаалалттай/ гэж бичсэн нь тохирдог. Нэг ёсондоо фторын агууламж нь хэвийн гэж үзээд эрүүл шүдтэй хүн энэ төрлийн найрлагатай оог хэрэглэхэд болно гэсэн үг. Тухайн оо нь нэмэлт найрлагатай байдаг болохоор зажиглагдаад зөөлөн өнгөрүүдийг маш сайн цэвэрлэдэг. Харин чихэр идэхээр шүдэнд нь мэдэгдээд байдаг хүмүүс фторын өндөр агууламжтай оогоор угааж байх хэрэгтэй. Түүнээс биш эрүүл шүдтэй хүмүүс өндөр фтортой оогоор угаагаад байвал шүд нь амархан шарладаг.
А.Цолмон