
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг алтан медалийн төлөө Японы жүдоч Эми Ямагишитэй барилдаж өрсөлдөгчдөө вазари үнэлгээ алдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Харин -60 кг-ын жинд барилдсан Г.Болдбаатар хэсгийн барилдаанд Мозамбик, Чех, Узбекстаны жүдочдыг дараалан ялж улмаар алтан медалийн төлөө Гүржийн бөхийг илт илүүрхэн ялж Парисын их дуулгын аварга боллоо.
А.Цолмон