Жил бүрийн 2 сарын 14-ны өдрийг Валентины өдөр буюу хайрын өдөр хэмээн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр хосууд нэг нэгэндээ хайраа илчлэн бие биенээ баярлуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн Валентины өдрөөр хаана ямар урлагийн тоглолт үзэж болохыг танилцуулж байна.
А Sound уламжлал ёсоор...
A Sound хамтлагийн залуус гэгээн хайрын өдөр дурлалт хосууддаа зориулан “Forever 247” тоглолтоо хийх гэж байна. Энэ үдэш зөвхөн хайр, дурлалын тухай хит дуунууд эгшиглэх бөгөөд “Forever 247” тоглолт ийнхүү дөрөв дэх жилдээ уянгалах гэж байгаа юм.

Тус тоглолт ирэх сарын 14-нд “SS club”-т 19.00 цагт болно. Хосууд хайрын үдэшт 20 мянган төгрөгийн тасалбараа саатах бөгөөд “Forever 247” тасалбар энэ сарын 6-наас эхлэн “Hi-Fi records”-ын салбараар худалдаанд гарах гэнэ.


Нэрт жүжигчин Т.Латиф агсны хүү дуучин Л.Байзда тун удахгүй өөрийнхөө бие даасан "Улаан сарнай" нэртэй амьд хөгжмийн тоглолтыг хийхээр болжээ. Тэрээр урлагт хөл тавьсан 20 жилийнхээ ойд зориулж бүтэн жилийн турш цувралаар нийт дөрвөн тоглолт хийх аж. Хамгийн эхний тоглолт нь энэ сарын 14-ний өдөр буюу гэгээн хайрын баярын өдрөөр тавигдах бол удаах тоглолтоо хавраас хөдөө орон нутгаар хийхээр төлөвлөж байгаа аж. Харин үлдсэн хоёр тоглолтыг нь ирэх намар, өвөл Улаанбаатар хотод хийх ажээ.
"Хайрын бэлэг"

Түүний театрчилсан, амьд тоглолт энэ сарын 14-нд "Marquee 27" клубт 20.00 цагт болно. Энэ удаагийн тоглолт нь залуусын хайр дурлал, үнэнч сэтгэлийг зохиомжит уран сайхны утга найруулгаар харуулсанаараа онцлогтой болох бөгөөд тоглолтын театрчилсан илэрхийллийг УДЭТ-ын залуу уран бүтээлчид болох жүжигчин Д.Ганцэцэг, Г.Дөлгөөн-Аюуш, Н.Баяржавхлан нар тайзнаа амьдруулах аж.
Мөн тоглолтонд олон авьяаслаг уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд бол амьд хөгжмийн багт “Никитон” хамтлагийн бөмбөрчин Ж.Золбоо, басс гитарчин Б.Буян-Өлзий, даралтат хөгжимчин Ц.Байдраг, гитарчин Т.Мөнх-Оргил, цохивор хөгжимчин Б.Ганхөлөг болон бусад залуу хөгжимчид, дуучин Б.Ядамсүрэн, Э.Болор-Уянга нар багтжээ.
Тоглолтын үеэр “Хамгийн амттай шоколад”-ны дуудлага худалдаа болохоос гадна олон сонирхолтой гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байгаа аж. Тасалбарын үнэ 50-80 мянган төгрөг.
"Цагаан уул" хайрын шүлгийн наадам
16 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадам Гэгээн хайрын валентиний өдөр болох ажээ. 

Тэд энэхүү тоглолтондоо өөрсдийн шилдэг гэсэн хайрын дуунуудаас гадна шинэхэн уран бүтээлүүдээ толилуулах гэнэ. Тоглолт 2-р сарын 13, 14-нд 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болно.
Тоглолтын тасалбар 25000 төгрөг аж.
Эцсийн зогсоол зөвхөн чи

II сарын 7,8,9-ний өдрүүдэд М.Себастьяны “Нэргүй од” орчин үеийн жүжиг,
II сарын 12,13,14,15-ны өдрүүдэд Рей Куни, Чепмэннарын “Эцсийн зогсоол зөвхөн чи” орчин үеийн жүжиг,
II сарын 16-нд Ч.Түвшингийн “Норовын намтар” хүүхдийн жүжиг,
II сарын 20,21,22,23-ны өдрүүдэд М.Сервантесийн “Кихот ноён” сонгодог жүжгүүдийг тавихаар төлөвлөөд байгаа юм байна.
24tsag.mn