
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид өнгөрсөн оны 10 дугаар сарын 15-18-нд тус улсад ажлын айлчлал хийх үеэрээ энэ хэлэлцээрийг эцэслэн тохиролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Хэлэлцээрийн дагуу БНАСАУ-ын Сэпү тал нутагт мал аж ахуй хөгжүүлэхэд Монголын талаас дэмжлэг үзүүлэх бол Умард Солонгосын тал Монголын түүхий эдийн нөөцийг ашиглан хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлнэ. Хонины ноосоор даавуу үйлдвэрлэх, нүүрснээс мяндас гарган авах, Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборт хувцас хэрэглэл, оёмол нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллахаар хэлэлцээрт тусгасан байна. Хоёр улс ийнхүү үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын давуу тал, нөөц бололцоогоо ашиглаж хамтран ажилласнаар эдийн засгийн үр өгөөжтэй, ажил хэрэгч харилцаа өргөжнө гэж талууд үзэж байна.
Сэтгэгдэл (6)