
Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангаас "Р.Чойномын нүүрний хэв" номыг гаргажээ.
Нэрт найрагчийг таалал төгсөхөд нь
түүний нүүрний хэвийг авч хадгалсан ч алдагдсан гэдэг. Харин “Өд”
сангийнхан найман жил хайсны эцэст 2003 оны хавар урлаг, уран зохиолд
хайртай хүмүүсийн дэмжлэгтэйгээр тэрхүү нүүрний хэвийг олж, хамгаалалтад
авчээ. Дараа нь үүнийгээ урлагийн бүтээл болгохоор шийдвэрлэж,
нүүрний хэвтэй холбоотой сонин дурсамж, эрэл хайгуул хэрхэн болсон тухай
түүх, дурсамжийг агуулсан нэгэн сонирхолтой ном туурвижээ. Тэгвэл тус номын нээлтийг энэ сарын 10-ны даваа гаригт 14.00 цагт Хүүхдийн номын ордонд " их найрагчийн тухай "Гэрээслэл" баримтат киноны хамтаар хийхээр болжээ.
Т.Энхэлээ