
Сүүлийн үед ходоод гэдэсний үрэвсэл хурцадмал байдалтай байгаа аж. Чухам ямар учраас энэ үрэвслээр өвчлөх нь их байгааг эмч нараас тодруулахад "Дээд гэдэсний салстын гүн давхарга хамарсан үрэвслийг хоод гэдэсний үрэвсэл гэдэг. Ходоодны архаг үрэвсэл, ходоод-дээд гэдэсний архаг үрэвслийн шалбархайт хэлбэрүүд шархлаат өвчний урьдал болох нь цөөнгүй. Өвчин үүсэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг. Үүнд, сэтгэл санааны байнгын дарамт, гэр бүлийн доторх ба сургууль, ажил дахь зөрчил удаан үргэлжлэх, эмийн замбраагүй хэрэглээ, хоол ба эмийн харшил зэрэг байдаг. Мөн архи, тамхи, мансуурах бодис хэрэглэх, удамшил, астеник галбир, мэдрэлийн тогтолцооны тогтворгүй байдал, хоолны дэглэм байнга алдагдах, хэвлийн хөндийн болон бусад эрхтэн тогтолцооны цочмог, архаг өвчин, гажиг хөгжил, дотоод шүүрлийн булчирхайн эмгүүд ч энэ өвлөлд хамаардаг" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/