
Тэртээх 1998 оноос хойш туурвисан гайхалтай уран бүтээлүүдээсээ бүрдсэн “Эрхэмсэг хөг”, “1998” хэмээх хос цомгуудаа өлгийдөн авсан "Салхи"-ийнхан цомгийн нээлт болгож энэ сарын 14, 15-нд “STRINGS LIVE MUSIC CLUB”-д тоглолтоо хийх гэж байна.
Тоглолтын үеэр тэд залуусын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн хайрын тухай гайхалтай дуунуудаа 100% амьдаар дуулж, хосуудтай хамтдаа дуулж, бүжиглэж өнгөрүүлэх тус тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
А.Анар