
ШӨХТГ-аас долоо хоног бүр кинотеатруудаар гарч байгаа монгол кинонуудын орлогын жагсаалтыг гаргадаг. Энэ долоо хоногт "Тэнгис" кинотеатрт “Кино шиг амьдрал”, “Шарга даага”, “Үхэл амьдралын зааг”, “Зоорь” уран сайхны кинонууд гарч байгаа бол "Өргөө"-д зөвхөн Зоорь, болон энэ сарын 5-ны өдрөөс Анирлагч кино нэмж гарч эхлээд байна.
Өнгөрсөн долоо хоногт хамгийн их орлого олсон киногоор “Зоорь ” 121,221,970 төгрөгийн ашиг олжээ. Зоорь 121,221,970, Анирлагч 2 сарын 5-ны өдрөөс 18,145,442, Шарга даага 4,522,736 5,584,478, Кино шиг амьдрал 15,452,000 2,467,621, Үхэл амьдралын зааг 1,046,818 төгрөгийн ашиг тус тус олжээ.
А.Анар