
Тус театрынхан шинийн найман буюу маргаашнаас эхлэн алдарт зохиолч Н.Себастьяны зохиолоос сэдэвлэсэн найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Нэргүй од” уянгын жүжгээ толилуулна. Мөн гэгээн хайрын Валентины баярын өдөрт зориулан Английн алдарт зохиолч Рей Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгээ тоглоно.
Хүүхэд багачууддаа зориулан Ч.Түвшингийн найруулсан “Норовын намтар” хүүхдийн жүжгийг энэ сарын 16-нд, мөн сарын 20-23-ны өдөр М.Сервантесийн “Кихот ноён” зэрэг үндэсний болон дэлхийн сор болсон бүтээлүүдийн дээжсээр үзэгч түмнийхээ оюуныг мялаах гэж байна. Байгууллага хамт олноороо захиалан үзсэн тохиолдолд 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэх аж.