
Түүний театрчилсан, амьд тоглолт энэ сарын 14-нд "Marquee 27" клубт 20.00 цагт болно.
Энэ удаагийн тоглолт нь залуусын хайр дурлал, үнэнч сэтгэлийг зохиомжит уран сайхны утга найруулгаар харуулсанаараа онцлогтой болох бөгөөд тоглолтын театрчилсан илэрхийллийг УДЭТ-ын залуу уран бүтээлчид болох жүжигчин Д.Ганцэцэг, Г.Дөлгөөн-Аюуш, Н.Баяржавхлан нар тайзнаа амьдруулах аж.
Мөн тоглолтонд олон авьяаслаг уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд бол амьд хөгжмийн багт “Никитон” хамтлагийн бөмбөрчин Ж.Золбоо, басс гитарчин Б.Буян-Өлзий, даралтат хөгжимчин Ц.Байдраг, гитарчин Т.Мөнх-Оргил, цохивор хөгжимчин Б.Ганхөлөг болон бусад залуу хөгжимчид, дуучин Б.Ядамсүрэн, Э.Болор-Уянга нар багтжээ.
Тоглолтын үеэр “Хамгийн амттай шоколад”-ны дуудлага худалдаа болохоос гадна олон сонирхолтой гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байгаа аж. Тасалбарын үнэ 50-80 мянган төгрөг.