
Ардчилсан намын ээлжит 4:11 уулзалтанд ЗГХЭГ-ийн дарга Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд энэ онд үргэлжлэхийг онцолсон. Тухайлбал Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн 237 км төмөр замын царигийн асуудлыг хавар шийднэ. Чингэс бондын хөрөнгөөр хийгдэх ажлууд үргэлжилж Улаанбаатарын 15 уулзаврыг өртөтгөж шинэчилнэ, түүнчлэн ТЭЦ-5 ын ажлыг энэ онд эхлүүлнэ зэрэг томоохон зорилтууд дэвшүүлснээ дуулгасан. Манай улсын нийт өр ДНБ-ийн 49-тай тэнцүү хэмжээнд хүрсэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан зэрэг олон сөрөг үзүүлэлттэй байгаа. Чингэс бондын 1.5 тэрбум доллар дээр Япон улсаас авсан 303 орчим сая долларын самурай бонд хүүгийн хамт нэмэгдэж өрийн дарамт улам өссөөр байгаа билээ. Харин Засгийн газар энэхүү өрийн дарамтаас огтхон ч эмээхгүй байгаа ажээ. Гадаадаас зээлж олсон мөнгө нь үндсэндээ дуусч байгааг эх сурвалжууд хэлж байгаа. Тэгвэл Засгийн газар энэ хавар дахин томоохон хөрөнгийн эрэлд гарах төлөвлөгөөтэй байна. Тодруулбал “Лондон, Нью-Йорк, Хонконг зэрэг орнуудад очиж хөрөнгө татах гарц хайна” гэдгийг Ч.Сайханбилэг сайд мэдэгдлээ. Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлыг өнгөрсөн Засгийн газрын үед тавьсан өртэй холбон тайлбарлаж байгаа тэд дараагийн Засгийн газартаа түүнээс ч илүү ачаа дарамт үүрүүлэх нь тодорхой боллоо.
Сэтгэгдэл (7)