
Харин намынх нь гишүүдээс хэн, хэн БНСУ-ыг зорих гэж байгаа нь тодорхойгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба тэргүүтэй хүмүүс явна гэж байгаа ч тэд урьдчилаад очоод золгочихсон сурагтай. Юутай ч хэчнээн хүн БНСУ-ыг зорихоор болсон тухай О.Баасанхүү гишүүнээс тодруулахад "Би өөрөө эмчилгээнд явах гэж байгаа. Хэн, хэн явах гэж байгааг мэдэхгүй байна" гэх хариултыг өглөө.
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар намынхаа даргыг эргэхээр Засгийн газарт ажиллаж буй сайдуудаас ч явна гэсэн мэдээлэл байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)