
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сочи-2014” олимпийн нээлтийн ажиллагаанд өнөөдөр мордлоо. Тэрбээр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахийн хувийн урилгаар явж байгаа нь энэ аж. Германы иргэн, туялзуур жадны тамирчин Томас Бах манай Ерөнхийлөгчтэй эртний танилууд гэнэ. Түүний хувьд өмнө нь Монголд ирж байсан ба ерөнхийлөгчтэй хөдөө, гадаа аялж байсан дурсамжтай юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)