
Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг "Энэ онд шинэ төмөр зам барих ажлыг эрчимжүүлнэ. Ингэхдээ эхний ээлжинд 267 км төмөр зам барина. Төмөр замыг барихтай холбоотойгоор Засгийн газар хуралдаж царигийн асуудлыг хэлэлцэх гэж байгаа. Царигийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана" гэв.
Энэ жил хийх бүтээн байгуулалтын ажлуудын дотор зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил ч багтаж байгаа юм байна. Үүнд, Хөвсгөл, Дорнодын замууд орж байгаа гэв.
Харин Улаанбаатар хувьд “Гудамж” төслийн хүрээнд 18 уулзвар дээр нэмж 15 уулзварыг өргөтгөхөөр болжээ.
Ингэхдээ дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг хийхдээ дөрвөн эх үүсвэрээс санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх гэлээ. Үүнд төсвийн хөрөнгө оруулалт, Чингис бонд, Самурай бонд, гадаадын шууд хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалт багтах аж.
Харин Ардчилсан намын хувьд энэ оныг дотоод сургалтын жил болгон зарлаж байгаа аж. Тиймээс сургагч багш нарыг бэлтгэх ажил хавраас эхлүүлж, сум бүрээс хоёр хүнийг Удирдлагын академид сургахаар болжээ. Мөн намын дүрэмдээ өөрчлөлт оруулж батална хэмээн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь яриав.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)