
Үүний эхлэлийг Д.Сумьяабазар аварга өөрөө тавьсан бөгөөд тэрээр намынхаа шинэ удирдлагуудтай уулзан нийслэлийг толгойлох хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн аж. Бүр болоогүй “Би нийслэлийг авна. Хотыг бүхэлд нь гартаа оруулж байж л нэгдсэн бодлого явуулж чадна. Та нар намайг зөвхөн бөх гэдэг нүдээр битгий хараад бай. Надад нийслэлийг бүхэлд нь удирдах амбиц байна” хэмээн ам гараад авсан байна.
Харин 2012 оноос хойш нийслэлийн намын хороог тэргүүлсэн Ц.Сандуйн хувьд өнөөг хүртэл дорвитой ажил хийгээгүй бөгөөд дүүрэг, хороо зэрэг анхан шатны байгууллагадаа танигдаж чадаагүй, газрын наймааны асуудалд нэр холбогдсон гээд зөөлөн суудлаас нь хөндийрэх шалтаг түүнд олон.
Гэхдээ энэ хоёр хоёулаа намын шинэ дарга М.Энхболдын хүн. Тиймээс аль нь ч нийслэлийн намын хороог тэргүүлсэн нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдгийн үлгэрээр нийслэлд шинэчлэлийн салхи сэвшихгүй нь ойлгомжтой боллоо. Нөгөө талаас Я.Содбаатар Ж.Энхбаяр О.Содбилэг нарын НАМЗХ-ээс гаралтай гишүүд "Нийслэлийн намын хороог бид гартаа авахгүй бол манай намд ямар ч ирээдүй алга" гэсэн зүйлийг ярьж, зохион байгуулалтанд орж эхлээд байгаа сурагтай.
А.Анар
Сэтгэгдэл (6)