
Гурван өдөр тоглогдох тус жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан бөгөөд гол дүрийг СТА Н.Отгонбат, МУГЖ Ж.Оюундарь нар бүтээж, СТА М.Түвшинхүү, МУГЖ С.Сарантуяа, МУГЖ Н.Цэрэндавга зэрэг олон сайхан уран бүтээлчид оролцон тогложээ.
Дашрамд сонирхуулахад тус театрын хамт олон гэгээн хайрын баяраар Английн алдарт зохиолч Рей Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгээ толилуулахаар бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Мөн энэ сард хүүхэд багачууддаа зориулан Ч.Түвшингийн найруулсан “Норовын намтар” хүүхдийн жүжгийг хоёрдугаар сарын 16-ны 12.00, 14:00 цагуудаас, хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд М.Сервантесийн “Кихот ноён” зэрэг үндэсний болон дэлхийн сор болсон бүтээлүүдийнхээ дээжсээр үзэгч түмнийхээ оюуныг мялаах гэнэ.