
“Үндсэн хуульд заасанчлан аль ч нам нь дангаараа олонхи болоогүй. Энэ нөхцөлд манай эвсэлтэй Засгийн газарыг хамтран байгуулсан. Ийм байхад хүн хуурч байгаа юм шиг саяхан Говь-Алтайн дахин сонгуулийн үеэр АН олонхи шүү. Манай намд саналаа өгөхгүй бол бодлого явахгүй гэж сонгогчдын тархийг угаасан. Ийм байж таарахгүй” гэжээ.
Түүний хэлснээс үзэхэд хамтарсан Засгийн газар байгуулсанч АН ганцаарчилсан тоглолт хийж байгаад эгдүүцсэнээ илэрхийлжээ. Тиймээс МАХН-ч бас ганцаарчилсан тоглолтоор хариу барих хэрэгтэй гэж тэрээр үзэж буй бололтой. Тэрээр ярилцлагадаа үргэлжлүүлэн “АН байна уу, МАХН нь байна уу огт хамаагүй. Бид хууль зүйн дагуу зөв шийдлийн талд зогсоно” гэжээ.
Сэтгэгдэл (13)