
МАН-д шинэчлэл өрнөж байна. Учир нь МАН-ынхан удирдлагаа сольсоны дагуу бүх аймгуудын намын хорооны дарга нараа сольж эхэлсэн. Саяхан Булган аймгийн МАН-ын даргаар Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнийг сонгосон бол Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргаар МSС-ийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очирыг томилсон. Тэгвэл урьд шөнө Баян-Өлгий аймгийн МАН-ын хороо хуралдаж нилээд ширүүн өрсөлдөөн болсон байна. Тэгээд Баян-Өлгий аймгийн МАН-ын даргад Г.Солтан ялалт байгуулсан гэж эх сурвалж мэдээллээ. Г.Солтан нь “Монгол шаазан” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан гэнэ. Мөн сүүлийн гурван жилд Ерөнхий сайдын хөдөө аж ахуйн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ.
Сэтгэгдэл (3)