
Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй уулздаг 4-11 уулзалт маргааш Төрийн ордны А танхимд зарлагдлаа. Тус уулзалтыг АН-аас зохион байгуулдаг билээ. Маргаашний уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй хүмүүс оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх юм байна. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож энэ онд хийх бүтээн байгуулалтын ажлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
Т.Энхэлээ