
Өнгөрсөн сард Говь-Алтай аймагт орон нутгийн дахин сонгууль болж АН ялалт байгуулсан. Тиймээс уг намын Засаг даргаар АН-ын хүн томилогджээ. Тодруулбал, өнөөдөр Говь-Алтай аймгийн шинээр байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан болжээ. Хуралдаанаар аймгийн Засаг дарга болоод ИТХ-ын даргаа сонгосон байна. Тус аймгийн Засаг даргаар Ардчилсан намын дарга О.Амгаланбаатар, ИТХ-ын даргаар А.Дэлгэржаргал нар сонгогджээ. Ингэснээр хуучин Засаг дарга, ИТХ-нь татан буугдаж байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)