
Энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх тус загварын долоо хоног нь олон улсын шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулдагаараа алдартай бөгөөд New York fashion week-ын тайзнаа өмнө нь Монгол дизайнерийн бүтээл огт гарч байгаагүй юм.
Нью-Йоркийг зорьсон 26 хүний бүрэлдэхүүнтэй багт Hero entertainment, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд , “Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа, уран нугараач Э.Лхагва-Очир, загвар өмсөгч Нора, Уранцэцэг болон “Матрикс” салон, UBS телевизийнхэн багтсан аж.
Дизайнер Катя Зол үндэсний загварыг илтгэсэн гурван коллекциор тус оролцож байгаа бөгөөд тэрээр коллекциудаа ноос ноолуур, нэхий, эсгий, сарлагийн хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр урлажээ.
Сонирхуулахад Катя Зол брэндээрээ олноо танигдсан Г.Золцэцэг нь Малайзад загвар зохион бүтээгчийн сургууль дүүргэж, “СК” моделийн агентлаг болон Jaymatt зэрэг газруудтай хамтран ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд “Universe best songs-2013” наадмын шилдэг оролцогчдын гадаад төрхөнд анхаарал тавьж ажиллаж байсан билээ.
Сэтгэгдэл (1)