Жил бүр ахмадуудад сар шинийн баяраар бэлэг гардуулдаг уламжлалтай ажээ. Тэгвэл энэ жил Монгол улсын Ерөнхий сайдын гарын бэлэгт юу багтсаныг хамтдаа сонирхоё.

Л.Тэрбишийн зурхай, алд цэнхэр хадаг. Хадаг дээр энх сайхан болтугай гэж бичжээ.

Ил захидлын цуглуулга.

Задлаад үзвэл ерөнхий сайдын өөрийнх нь авсан фото зургуудаар Монгол шуудан компаниар ил захидал хийлгүүлжээ.

Амсар дээшээ аяга дээр “Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил юм” гэж өөрийнхөө афоризмийг тэрлэж гарын үзэг зуржээ.

Төрийн есөн хөлт цагаан туг ,төрийн тамганы хөшөө, төрийн далбаа, төрийн ордон зэрэг төрийн бэлэгдлүүдийг буулгасан амтат чихэр.

Ёотон, монгол цай 300 грам савалгаатай ааруул.

Алтай таван богдын фото зургийг дурсгав.
Сэтгэгдэл (9)