
Тэрээр нэгэн ярилцлагадаа “Өнөөдөр Монгол залуус Солонгос кино хэт их үзээд эрэгтэй эмэгтэй нь мэдэгдэхээ байж эхэлж байна. Сэтгэлгээ нь цэвэр монгол байсан бол хэзээ ч тэд солонгосчууд шиг хувцаслахгүй шүү дээ. Солонгос сериал үзнэ. Солонгос хоол иднэ. Солонгос киноны хамгийн аймшигтай нь ой санамжаа алддаг нэг л үйл явдал гардаг. Мөн солонгос киноны бидэнд аюултайгаар нөлөөлж байгаа нэг зүйл бол хүмүүсийн харилцааны эвдрэлийг их харуулж байна. Атаач, хорсолтой, хүнд сайн санаж чаддаггүй байдлыг хүмүүст үзүүлэхээр хүн тийм л болно. Өөрөөсөө илүү гарсан нэгнийг Солонгос кинон дээр гардаг шиг хорлох ёстой юм байна гэж ойлгож эхэлнэ. Ийм л үнэлэмжийг Солонгос кино хүүхэд залуучуудад өгч байна. Кино гэдэг хүчтэй зэвсэг. Одоо бүр солонгосоор сэтгэж эхэлж байна. Солонгос киног үзэхэд нэг баян айлын хүү өв залгамжилна. Материаллаг сэтгэхүйг өргөнө. Тэр хүүхэд хэрхэн сурч тэр өв хөрөнгийг хэрхэн өсгөх тухай ерөөсөө ч харуулдаггүй” гэжээ.
А.Анар
Сэтгэгдэл (39)