
Тус киноны зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичсэн бол киноны ерөнхий найруулагчаар Д.Сангибат, продюссероор МУСТА Р.Адъяа нар ажиллан өөрөө уг киноныхоо гол дүрд тогложээ. Мөн киноны гол дүрд жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, мисс Х.Бадамгэрэл болон УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ц.Баясгалан, жүжигчин Э.Ууганбаяр зэрэг үе үеийн тайз, дэлгэцийн уран бүтээлчид нэгджээ.
“Анирлагч” МУСК нь болсон үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд хүн, байгалийн нандин шүтэлцээг хурц сонирхолтойгоор илэрхийлэхийг зорьжээ.
А.Анар