
МАХН ирэх дөрөвдүгээр сард Их хурлаа хийхээр товложээ. Их чуулганд Солонгост эмчлүүлж буй намын дарга Н.Энхбаяр өөрийн биеэр оролцох юм байна. Түүнийг намынхаа Их хуралд оролцож улс орондоо ирээдүйд хийх намынхаа бодлогыг гаргаж, хэрхэн улс орноо хөгжүүлэх талаар бодлогын чанартай асуудлыг ярина хэмээн намын гишүүд нь ярьж байна.
Мөн намын Их чуулганаар бүтцийн өөрчлөлтийг хийж цомхотгох талаар ярилцах юм байна. Харин намынхаа аль нэг дарга цэргийг өөрчлөх асуудлыг ярихгүй аж. Мөн улс орныхоо хөгжлийн хэтийн зорилгыг нухацтай ярилцах аж. Тус чуулганд бүх аймаг сум, дүүргийн намын хорооноос ойролцоогоор 2000 орчим хүн ирж оролцох аж.
Т.Хулан