
Тодруулбал “утаа гаргадаггүй зуухыг нэг хэсэг айл зараад идсэн. Үхэр болгоод идэш хийсэн байна лээ. Ийм улсуудыг Улаанбаатараас албадан гаргая” гэв. Энэ бүхнээс үзэхэд Ерөнхий сайд, Хотын дарга, УИХ-ын дарга ч зуухаа зарсан айлуудад хатуу хариуцлага тооцох нь тодорхой боллоо.
Ялангуяа УИХ-ын дарга З.Энхболд гэр хорооллынхонд бараг дайн зарлалаа гэхэд болно. Тэрээр Улаанбаатараас албадан гаргах санаагаа хэлэхдээ “Манай гамшгийн хуулинд утааг гамшиг гэж тооцдоггүй, албадая гэхээр болдоггүй” гэж санаагаа хэрэгжүүлэх арга механизмаа танилцууллаа.
Хэдийгээр зуухаа зарсан айлуудыг зөвтгөх аргагүй ч оршин суух газраа чөлөөтэй сонгох үндсэн хуулиар олгогдсон хүний эрхэнд ардчилагчид гар дүрж эхэллээ. Хамтарч 8, дангаараа 6 дахь жилдээ засаг барьж байгаа АН-ын үед Улаанбаатарын утаа ийм байдалд орсон. Энэ хариуцлагыг АН өмнөх Засгийн газар, хотын удирдлагуудтай хамт үүрэлцэх ёстой. Тийм ч учраас хариуцлагыг эхлээд ард иргэдээс бус төр засаг өөрөөсөө эхлэх нь зүйтэй мэт. Гэтэл дэлхий даяараа туршаад бүтэлгүй болохыг нь нотлосон шахмал түлш, зуухны аргаар утааг шийдэх гэж оролдсон механизмдаа дүгнэлт хийхгүй атлаа түүнийг хүсэлд нь тааруулж ашиглаагүй ард иргэддээ хариуцлага тооцох тухай ярьж байна.
Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболд зуухаа зарсан айлуудын жагсаалтыг гаргаж Улаанбаатараас хөөх ажиллагааг удирдахаар боллоо. Харин ард иргэдэд үүнийг харж, үр дүнд нь Улаанбаатарыг утаагүй болгохыг харах л үлдэх шив дээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (33)