
Н.Энхбаяр бол манай цөөн чадварлаг орчуулагчдийн нэг. Өмнө нь ч бурхны шашины олон бүтээл, туурвилыг орчуулж байсан туршлагатай. Тиймээс тэрбээр орчуулгын бүтээлийн дараагийн ажлаа Очир Эрдэнийн судраар үргэлжлүүлж байгаа нь энэ юм байна.
Солонгосын beopbo.com сайтад түүний талаар “Монголын улсын экс ерөнхийлөгч Н.Энхбаяр нь 24 настайгаасаа хойш шашны ном, эрдэмд суралцаж, буддын шашиныг дэлгэрүүлэх, сурталчилах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Энэ нь ч түүнийг манай улс лам нартай хамтран Очир Эрдэнийн судар орчуулахад нөлөөлсөн” хэмээн бичжээ.
Тэрбээр тус сүмийн лам нартай англи хэлээр ойлголцож байгаа аж. Харин Очир Эрдэнийн судрыг орчуулахдаа англи, орос, солонгос хэл дээр тулгалт хийж нилээн нямбай ажиллаж байгаа юм байна.
Мөн Солонгосын hyunbulnews.com сайтад Н.Энхбаяр нь “Монголд орчин цагийн монгол хэлээр орчуулсан, уншихад хялбар судар байхгүй. Монгол хэлтэй адил Алтай язгуурын солонгос хэлнээ бурхны шашны судар ном орчуулснаас үлгэр авч монгол хэлний орчуулга хиймээр байна. Монголын бурхны шашны ихэнх ном судар эртний хэлээр бичигдсэн байдаг нь залуу үед бурхны шашныг дэлгэрүүлэхэд нилээд саад бэрхшээл болдог. Орчин цагт шашныг цаг үетэйгээ уялдуулан дэлгэрүүлэх зорилгоор “Очир эрдэнийн судар”-ыг монгол хэлэнд орчуулах ажил хийж байна. Судар орчуулгын ажил нь монголын залуучуудын төлөө хийж буй миний шашны үйл хэрэг юм. Монголд христийн шашны урсгал хүчтэй болж байгаа нь 20 дугаар зууны эхэн үеийн Солонгосын түүхэн нөхцөл байдалтай төстэй. Азийн аль ч оронд ялгаагүй христийн шашин дэлгэрч байна. Ялангуяа Монголд христийн шашныг дэлгэрүүлэхэд солонгосчууд идэвхтэй ажиллаж байгаа. Харин би бурхны шашинтны хувьд үүнд багагүй санаа зовж байдаг. Монголчууд эртнээс нааш Солонгостой ойр дотно холбоотой байж ирсэн. Түүнчлэн манай хоёр орны сүм хийдүүд одоог хүртэл нарийн нягт холбоотой байдаг. Бид ижилхэн Алтай язгуурын хэлтэй учир Монголын судар орчуулгын ажилд Солонгосын үлгэр жишээ их тус дэм болно гэж бодож байна. Солонгост байгаа монголчуудын ихэнх нь бурхны шашинд шүтдэг” хэмээн ярьжээ.
“Хваге” хийд “Тундэмүн” дүүрэг дэх Монгол дацанг дэмжиж ажилладаг юм байна.
Дашрамд дурдахад энэ сарын 8,9-ны үед МАХН-ын гишүүд намын дарга Н.Энхбаяр дээрээ очиж золгоно. Түүнийг эргэхээр намын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ, Засгийн газрын гишүүд гээд олон хүн явах аж.






Т.Хулан
Сэтгэгдэл (127)