
Ant Entertainment, Crystal Optic studio-ийн бүтээл "Анхаар дотор чимээгүй" кино нь найруулагчаар Н.Отгонбаяр, продюсераар Б.Баянмөнх, Б.Баярмаа нар ажилласан бол зохиолыг Б.Чинбат, П.Ариунбаатар нар бичсэн байна. Харин гол дүрүүдэд Э.Батхүү, Ж.Оюундарь, Ж.Бэгзсүрэн, М.Батзориг, Г.Тэргэл, Н.Биндэрьяа нар тоглосон аж.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан "Анхаар дотор чимээгүй" кино ингэж нэг олны хүртээл болох нь.
Ингээд та бүхэнд тус киноны албан ёсны трейлерийг хүргэж байна.