
Баярын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газарт баярын өдрүүдэд нийт аюулт үзэгдэл, техникийн 57 дуудлага ирсэн бөгөөд үүнээс аврах ажиллагаа долоо, 29 гал түймрийн дуудлага иржээ. Гал түймрийн зөрчлийн 21 дуудлага ирснийг Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид цаг алдалгүй ажиллаж, аврах ажиллагаа явуулж чаджээ.
Сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангаж, нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 3-ны өдрийн 10.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.
24tsag.mn