Морин жилийн Цагаан сарын барилдааны зургаагийн даваанд улсын гарьд Б Гончигдамба, харцага Ц.Содномдоржыг амлан барилдсан билээ. Энэхүү барилдааны үеэр Ц.Содномдорж унахдаа Б.Гончигдамбын гарыг дарж мушгисан нь бөх сонирхогчид болон бөхчүүдийн дунд нилээд шүүмжлэл дагуулж байна. Үзэгчид Ц.Содномдоржийг жудаггүй зан гаргалаа хэмээн хараагаад амжсан. Тэгвэл харцага Ц.Содномдорж өөрийн гаргасан үйлдэлдээ ард түмнээсээ уучлалт гуйж, санаатайгаар Б.Гончигдамбын гарыг мушгиагүй хэмээн тайлбар хийлээ. Тэрбээр фэйсбүүк хуудаснаа “Миний Монголын ард түмэн та бүхнээс уучлалт гуйж байна. Би ямар нэгэн буруу санаа агуулаагүй унасанаа мэдрээгүй цуг уначих шиг санагдаад л гарнаас нь татаад унасан та бүхэн намайг уучлаарай” хэмээн бичжээ.
Харин Японы сүмогийн их аварга Д.Дагвадорж түүнийг өмөөрөн "Би чиний фэн шүү. Дахиж битгийн тэгээрэй" хэмээн жиргээд авчээ.

Харин Японы сүмогийн их аварга Д.Дагвадорж түүнийг өмөөрөн "Би чиний фэн шүү. Дахиж битгийн тэгээрэй" хэмээн жиргээд авчээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (28)