
Тодруулбал 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-д Э.Цэндбаатар, 56 кг-д Б.Мишээлт нар тэмцээний хоёр дахь өдөр хүрэл медалийн болзол хангаж мөнгийн төлөө тоглоод ялагдсан юм.
Тэмцээнд боксын хөгжлөөр дэлхийд ч дээгүүр ордог Казахстан, Тайланд, Узбекистан, Монгол зэрэг 20 гаруй орны ширэн бээлийтнүүд өрсөлдсөн бөгөөд Казахстан таван алтан медаль хүртсэн амжилтаар багийн дүнг тасархай тэргүүлсэн бол Узбекистан хоёр алтаар удаалжээ.
24tsag.mn