“Ice top” хамтлаг уржигдар “Best of Ice top” тоглолтоо UB Palace-т хийсэн. 18 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн тус хамтлагийн хамгийн отгон тоглолт нь энэ байсан юм. Тэгвэл тус хамтлагийн энэ удаагийн тоглолт хачин, сонин зүйлүүдээр дүүрэн өнгөрөв. Тодруулбал, тоглолтын үеэр тус хамтлагийнханы найз гэх нэгэн залуу тайзан дээр гарч ирэн бүрэн нүцгэлж үзэгчид рүү бэлэг эрхтэнээ гарган хараалын үг урсгаж, хэсэг сахилгагүйтээд авсан юм. Уг үйлдлийг үзэгчдийн зарим нь хүндээр тусгаж аваагүй ч ихэнх нь хүмүүсийг доромжилсон, тайзыг гутаасан бүдүүлэг үйлдэл хэмээн шүүмжилж байна. Хүмүүсийн хэлж буйгаар бол тайзан дээр нүцгэлсэн залууг Билгүүн гэдэг аж. Билгүүн нь “Ice top” хамтлагийнханы найз бөгөөд тоглолтын үеэр тайзны араас гэнэт гарч ирэн олны өмнө нүцгэлж, эрхтэнээ хүмүүс рүү харуулсан юм. Тэрбээр уг үйлдлийг хийхдээ мансуурсан байсан байх магадалтай хэмээн хүмүүс ярьж байна. Харин тоглолтын үеэр “Ice top” хамтлагийнхан фэнүүдийг нь доромжилсон залууг тайзны ард зодсон гэх ч мэдээлэл байна.
Ямартай ч монголын урлагийнханы тоглолтон дээр фэн нь анх удаа нүцгэлсэн тохиолдол энэ байлаа. Энэ мэт "Ice top" хамтлагийн “Best of Ice top” тоглолт өвөрмөц, гаж зүйлээр дүүрэн болж өнгөрсөн юм.

Ямартай ч монголын урлагийнханы тоглолтон дээр фэн нь анх удаа нүцгэлсэн тохиолдол энэ байлаа. Энэ мэт "Ice top" хамтлагийн “Best of Ice top” тоглолт өвөрмөц, гаж зүйлээр дүүрэн болж өнгөрсөн юм.

Сэтгэгдэл (18)