
“Мөхөшгүй Монгол” нэртэй тоглолтонд “Алтан ураг”, “Хөсөгтөн,” “Арга билэг”, “Алтайн оргил”, “Домог”, “Жонон”, “Их монгол” зэрэг хамтлагууд оролцон өөрсдийн бүтээлүүдээс эгшиглүүлэх нь. Энэ жилийн тоглолтын онцлог нь өвөрмөц найруулгатай, өнгө аястай хийхээр бэлтгэж байгаагаас гадна ХБНГУ-д ардын урлагаар бүтээл туурвиж буй хамтлаг ч мөн оролцох гэнэ.
Тоглолт нь хоёрдугаар сарын 21-23-ны хооронд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох юм.