
Тоглолтын үеэр Нийслэлийн соёлын газрын дарга Б.Батцэнгэл тус хамтлагийн дуучин Хаагий буюу Э.Хатанбаатарт “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ.
Урлагт зүтгэн чамгүй олон жилийг үдсэн дуучин Хаагий тайзнаас “Ийм сайхан эрхэм, хүндтэй шагналын эзэн болсондоо сэтгэл маш өндөр байна. Цаашид илүү ихийг бүтээн энэ шагналын эзэн нь байх болно оо” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн “Ice Top” хамтлаг сүүлийн тоглолтоо хийсэн ч гэлээ Хаагий уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэдгээ уламжилсан байна.
24tsag.mn