
Энэ жилийн сар шинийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын гарьд Д.Рагчаа түрүүлсэн. Гэвч эх сурвалжийн мэдээлж байгаагаар зарим бөх сонирхогчид түүнийг шударга бусаар түрүүлсэн хэмээн МҮБХ-нд хандаж эхэлсэн байна. Учир нь тэрээр шөвгийн дөрөвт Улсын гарьд Б.Гончигдамбатай барилдахдаа хөл дээр нь гишгэж давсан. Өмнө учраа бөхийнхөө хөл дээр гишгиж давсан бөхчүүдийг барилдаанаас хасч байсан. Бас барилдах эрхийг нь ч хасах асуудлыг хөндөж байж. Гэтэл МҮБХ-ны энэхүү дүрэм яагаад Д.Рагчаад үйлчилдэггүй вэ гэсэн асуулт гарч иржээ.
Ер нь сүүлийн үед МҮБХ-ны дүрэм зарим бөхчүүдэд үйлчилээд заримд нь үйлчилдэггүйн илрэл Д.Рагчаагийн давсан байдал нотлов. МҮБХ-ны дүрмийн энэхүү шударга бус байдлаас болж олон бөх гомдол мэдүүлсэн. А.Сүхбат аварга хүртэл энэ шударга бус байдалтай эвлэрэхгүй зодог тайлсан. Тиймээс МҮБХ-ныхон Д.Рагчаагийн учраа бөхийнхөө хөл дээр гишгэж давсан барилдааны талаар ямар нэгэн тайлбар хийхгүй бол ихээхэн асуудал дагуулж магадгүй болов.
Сэтгэгдэл (24)