
Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 121 жилийн ой тохиож байна. Тиймээс МАН-ын удирдлагууд өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын
гишүүн Ц.Нямдорж, Я.Содбаатар, Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд оролцлоо.
Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт мэндэлж байжээ. 28 настайдаа буюу 1921 онд Ардын хувьсгалыг эхлүүлж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан төдийгүй МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг юм.