
18 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй тус хамтлагийн “Best of Ice top” нэртэй энэ удаагийн тоглолт хамгийн сүүлчийнх бөгөөд өнгөрсөн хугацаанд гаргаж байсан 250 гаруй уран бүтээлийнхээ шилдгүүдээс дуулах юм. Энэ бол тэдний сүүлчийн тоглолт.
Учир нь тус хамтлагийнхан уран бүтээлээсээ завсарлага аван цаашид сурч, боловсрох, урлагийн өөр салбарт хүч сорих зорилготой байгаа аж. “Best of Ice top” тоглолт болон төрсөн өдрийн баярт дуучин Ч.Одонцэцэг, Ц.Хулан, Б.Баярцэцэг, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, BX, реппер Дөлгөөн болон “Гурван охин”, “Дижитал” зэрэг хамтлагийнхан оролцох юм.
Сэтгэгдэл (1)