
Мэдээж үндэсний бөхийн барилдааныг бараг бүх телевизүүд шууд хүргэх байх. Зарим нэг нутагт хурдан морины уралдаан болбол нэвтрүүлнэ. Үндэсний ёс заншил, хэв шинжийг агуулсан шагайн наадаан зэрэг цэнгээнт, золгох ёсон, идээ засах гэх мэт танин мэдэхүйн нэвтрүүлгүүдийг телевиз бүр бэлтгэн хүргэдэг. Харин тэр бүр үзээд байдаггүй хуучны, сэтгэлд хоногшсон монгол кинонуудаа бид наадам, цагаан сарын үеэр тухлан сууж үздэг билээ. Алтан үеийнхэн алт шиг бүтээл хийдэг байж хэмээн дуу алдан, дахин дахин үзсэн ч уйдахааргүй уран бүтээлүүдийг шимтэн үздэг.
Тэгвэл үзэгч та бүхэндээ Юнивишнийн хамт олон “Монгол кино HD” төслийн хүрээнд хөрвүүлсэн кино урлагийн сор бүтээлүүдийг Сар шинийн баярт зориулан HD форматаар хүргэж байна. Мөн та бүхний мэлмийг мялааж, сонорыг баясгахаар зөвхөн Юнивишнийн Видео санд байршсан Жонон хамтлагийн “Зөн” тоглолт, хуучны шилдэг түүвэр дуунуудаас бүрдсэн Sweetymotion хамтлагийн “Зүрхэн аялгуу” зэрэг бүтээлүүдийг өргөн барьж байна.
Гадаа хүйтэн ч, гэрт дулаахан. Цэнхэр дэлгэцээр гарах кинонууд сэтгэлд бүр дулаахан.