
Парламентад суудалгүй намуудыг татан буулгах талаар хэлсэн Д.Эрдэнэбатын алдаатай үгийн хариуг тэрээр ийм хэлбэрээр барьлаа.
Тэрбээр "Д.Эрдэнэбат гэж муу хогийн шүгэл юу гээд байгаа юм бэ. Хэн юм тэр. МАХН-ын Удирдах зөвлөлд л байсан юм билээ. Хувьсгалт намын тагнуул байсан юм билээ. Одоо АН-ын нэр нүүрийг гутаагаад л явж байна. Багануурын хамаг тендерийг хамдаг юм гэсэн, тэр нөхөр чинь. Нэг баар ажиллуулдаг гэнэ лээ. АН баарны эзэнтэй ёс суртахууны хариуцлага тооцож намаасаа хөөж явуул. Намдаа яах гэж ийм большевикүүдийг шингээж байдаг юм. Нөгөөдүүл л арга барилаа тавихгүй большевизмээ яриад л. Ингэж болохгүй. Өдөөн хатгаж байна шүү дээ.
Биднийг тараачихна гээд айгаад байгаа юм байхгүй. Дээд шүүх дээрх намуудын бүртгэлийг л хүчингүй болгоно биз. Тэглээ гээд бидний дуу хоолой 10 дахин чангарна. Биднийг устгаад ямар ч нэмэр байхгүй. Ганц худагт аваачаад буудчихдаггүй л юм бол. Тийм учраас Д.Эрдэнэбат чинь ердөө таалагдахгүй байгаа шүү. Телевизээр нэг халзан толгойтой нөхөр данхалзаад л, даналзаад л байх юм. Тэр хэн юм, тэрнээс хэн айх юм. Миний байгуулсан АН-ыг тэр гутааж байна. Би АН-ыг байгуулахад сэтгэл зүрх, ажил хөдөлмөрөө зөндөө зориулсан гэж бодож явдаг. Ийм дутагдал гаргаж байгаа улстөрчдийг хөөж явуул гэж зөвлөе, Ц.Оюундарь аа. Барын зулзагыг бага дээр нь гэдэг юм шүү. Ц.Оюундарь уг нь их сайн хүүхэн юм шүү дээ. Би уг нь хараад л яваад байгаа юм" гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (18)